Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодорхой хугацаанд зээлийн хүүг 100 хувь төрөөс санхүүжүүлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ. Түүнчлэн өнгөрсөн оны 11-р сард хийсэн судалгаагаар ААН-үүдийн 17 хувь нь хөл хориотой холбоотой төрөөс гаргаж буй шийдвэрийн уялдаагүй байдал хүндрэл үүсгэж буйг, 16 хувь нь түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байна гэжээ.
Засгийн газарт хүргүүлсэн мэдэгдэлд,
- Үйл ажиллагаа нь бүрэн зогссон салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх
- Хилийн боомтуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дор хэвийн явуулах
- Үйл ажиллагаа нь зогссон үйлчилгээний салбаруудыг үл хөдлөх хөрөнгийн болон газрын төлбөрөөс чөлөөлөх
- 2021 оны төсвийг тодотгох, төсвийн үр ашиг багатай, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлыг танаж, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах
- Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулахыг хүслээ.
- Зээлийн хүүгийн 100 хүртэлх хувийг тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэх