ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.09-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, Сүүлийн 24 цагийн хугацаанд Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13,773 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Ачтан эмнэлэг, Тэнүүн-Огоо, Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой тохиолдлууд байна.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 584 боллоо.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.