УУРХАЙН ЭЭЛЖ СОЛИХ АЖИЛЛАГААГ ХОЙШЛУУЛЖЭЭ

Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд өдөр тутамд 30-40 хүн халдвар авч коронавирусын халдвар голомтлон гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд ажиллаж байсан зарим шинжилгээний цэгүүдийг хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдөр өглөөний /1-р сарын 8/ 06:00 цагаас зохион байгуулж эхлээд байгаа.

Энэ хүрээнд явуулын 46 баг голомтот хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа болон онцгой байдлын 236 албан хаагч ажиллах аж. 

Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний бусад дүүрэгт ажиллаж байгаа цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрд нэг шинжилгээний цэг ажиллуулж эхэлсэн нөхцөлөөс шалтгаалж цар тахлын халдварын тархалтын эхний үе шат өнгөртөл  ажилчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ-аас мэдэгджээ.

Орчуулах »
error: Content is protected !!