Нийслэлийн хот тохижилтын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Өнөөдөр оройн 20:00 цагийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 111 гудамж, нийт 186.1 км авто зам болон явган замын цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгүүдийн хогийг дарж булах, нийтийн бие засах газрын үйлчилгээнд нийт 587 хүн ажиллажээ.
Мөн зам цэвэрлэгээний 16, хог тээврийн найм, үйлчилгээний 13 машин, бичил техник 15, долоон механизм, нийт 64 тээврийн хэрэгсэл ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн хуваарьт замаараа 12 тонн бодис болон гурван тонн давс цацсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1993 тонн бодис, 352 тонн давсны үлджээ.
Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны хогийн цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.