ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.08-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, Сүүлийн 24 цагийн хугацаанд Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 14225 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Мөн БГД-ийн 6-р хорооны 65, 43а, 57 гээд байруудад өвчлөл бүртгэгдсэн. Тиймээс тус хорооны бүх иргэдийг голомтын илрүүлэг хийх шинжилгээнд хамруулж байна.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 571 боллоо.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.