Баянгол дүүргийн 5,6 дугаар хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож гарах, орох хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд /2021.01.08-11-ний 06:00/ хязгаарлаж тандалт, илрүүлгийн шинжилгээг зохион байгуулахаар болжээ.
Улмаар явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг БГД-ийн Шуурхай штабаас уриалж байна.
Хязгаарлалт тогтоосон 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан хэвийн ажиллах бөгөөд зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой ажээ.