ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.07-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, Сүүлийн 24 цагийн хугацаанд Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12200 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь Ачтан эмнэлэгийн эмч ажилчидтай холбоотой, хоёр тохиолдол нь Баянзүрх эмнэлэгтэй холбоотой халдварууд байна.
Мөн Баянзүрх дүүргийн кино үйлдвэрийн Голомт банкаар 2020.12.28-аас хойш үйлчлүүлсэн хүмүүс харъяа цэгүүддээ шинжилгээний өгөхийг хүслээ. Учир нь тус банкны теллер халдвар авсан байна.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 540 боллоо.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.