АНУ-ын нийслэлд хөл хорих цаг тогтоолоо

2021-01-07
1 min read

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Лхагва гарагт Конгрессын байр руу дайран орсон байна. “NBC” телевизээр нэг хаалгыг нь хэрхэн эвдэж, Конгрессын байр руу орж байгааг харуулсан дүрс бичлэгийг үзүүлжээ. Хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлсэн байна. АНУ-ын Конгрессын байрыг цагдаа нар хамгаалалтдаа авч, бүсэлжээ.

Пентагон АНУ-ын Үндэсний гвардын 1800 орчим цэргийг Вашингтонд байрлуулахаар төлөвлөж байна гэж “Fox News” телевиз мэдээлжээ.

Батлан ​​хамгаалах байгууллага дахь тус телевизийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, цэрэг оруулахад хэдэн цаг шаардагдана. Үүнээс гадна, Америкийн нийслэл хотын хөрш муж улс болох Виржинигийн захирагч Ральф Нортам үймээн самуунтай холбогдуулан Үндэсний гвардын цэргүүд болон муж улсын 200 цагдааг Вашингтон руу илгээнэ гэж мэдэгджээ. Ийм мэдэгдлийг мөн Мэриленд муж улсын захирагч Ларри Хоган хийсэн байна.

Өмнө нь АНУ-ын нийслэл хотын дарга Муриэл Боузер хотын төвд болж буй эсэргүүцлийн ажиллагаа, үймээн самуунтай холбогдуулан хөл хорих цаг тогтоож байгаагаа зарласан байна. Зөвхөн тусгай зөвшөөрөл авсан хүмүүс, мөн онцгой байдал, яаралтай тусламж, үйлчилгээний байгууллагуудын ажилтнууд, итгэмжлэгдсэн сэтгүүлчид л гадагш гарч болно гэж тэрбээр мэдэгджээ. Энэхүү хориг нь автомашинаар зорчиж буй хүмүүст ч хамаатай аж.

Орчуулах »
error: Content is protected !!