Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

2021-01-07
1 min read

Коронавирусийн шинэ голомт болоод буй “Ачтан-Элит клиник”  эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд очсон байна. Түүнээс түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд тухайн иргэний ПСР шинжилгээг Улаанбаатар хот руу илгээгээд байгаа аж.

Улмаар тус аймгийн Онцгой комисс Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг гурав хоног буюу энэ сарын 9-ний 06:00 цаг хүртэл хязгаарлажээ.

“Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлээд эмчилгээ хийлгэсэн хэд хэдэн иргэн орон нутаг руу буцсан болох нь тандалт судалгаагаар тогтоогдсон хэмээн ЭМЯ мэдээлсэн билээ.

Орчуулах »
error: Content is protected !!