Н.ЛХАЖИЙ : УНТЭ хувьчлагдаагүй, буруу ташаа мэдээлэл тарсан байсан

2021-01-06
1 min read

УНТЭ-ийг хувьчлагдсан гэсэн ташаа мэдээлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажийгаас зарим зүйлийг тодрууллаа.

УНТЭ хувьчлагдсан гэсэн мэдээлэл гараад байгаа, энэ талаар тодруулбал?

УНТЭ хувьчлагдсан гэсэн мэдээлэл олны дунд тархсан.Энэ бол худал ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. УНТЭ нь100 хувь төрийн өмчит эмнэлэг хэвээрээ байгаа. Цаашид ч үйл ажиллагаа нь хэвийн явагдах болно. Манай эмнэлгээр үйлчлүүлсэн иргэний хувьд тодорхой өвчлөлийн шалтгаантай, төрөөс даах зохицуулалттай биш өөрөө төлбөрөө төлөх зохицуулалттай байсан юм.

Иргэд ямар үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад төлбөрийг төрөөс даах зохицуулалттай байдаг бэ?

Иргэн эмнэлгийн  тусламж үйлчилгээ авсныхаа төлбөрийг өөрөө төлөхгүй байх дараах үндсэн хоёр зохицуулалтай. Нэгдүгээрт иргэн ЭМД-ын шимтгэлтөлдөг байх. Хоёрдугаарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний үнэ төлбөрийг төр даахад иргэнээс шалтгаалах нөхцөлүүд байна. Үүнд насанд хүрээгүй хүн, хүүхэд, өндөр настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эсвэл эх барихын тусламж үйлчилгээ болон халдвар судлал, хавдар судлалын тусламж үйчилгээний үед тухайн хүний эмчилгээний зардлыг төр даахаар заасан байдаг.

Тэгвэл ямар нөхцөлд иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваад өөрөө төлбөрөө даах зохицуулалттай байдаг бэ?

Хэрэв дээрх нөхцөлд хамаарахгүй, мөн ЭМД-ын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнийхээ зардлыг өөрөө даах ёстой. Гэхдээ иргэн өөрөө ЭМД-ын шимтгэлээ төлдөг ч гэсэн зарим тал дээр төлбөрөө төлөх зохицуулалт бас байдаг. Энэ нь өөрийн бие мах боддоо санаатайгаар хохирол учруулсан тохиолдолд ЭМД болон төрөөс төлбөрийг даадаггүй. Өөрөөр хэлбэл иргэн архины хордлого, сэтгэц нөлөөт мансууруулах бодисын хордолт, донтолттой үед  өөрийн биедээ хохирол учруулсан тохиолдолд эмчилгээний төлбөрөө иргэн өөрөө гаргана гэсэн үг юм.2020 онд УНТЭ-тмянга орчим иргэн үйлчлүүлж архины хордлогын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байдаг. Эдгээр бүх тохиолдлуудад иргэн өөрөө төлбөрөө даадаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд иргэн хар тамхи мансууруулах бодисын хордлогын улмаас зүрхний шигдээс болж ирсэн. Энэ тохиолдолд иргэн тусламж үйлчилгээ авахдаа зардлаа өөрөө гаргасан. Энэ бол олон улсын туршлага.

Орчуулах »
error: Content is protected !!