Норвегит вакцин хийлгэсэн хоёр хүн нас баржээ

2021-01-06
1 min read

Норвеги Улс “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын гарган авсан вакцинаар иргэдээ 12 дугаар сарын 27-ноос дархлаажуулж эхэлжээ. Осло хотын асрамжийн газрын хүмүүс Норвегт вакцин хийлгэсэн эхний хүмүүс болсон байна. Харин коронавирусний вакцин хийлгэснийхээ дараа нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ.

Норвегийн эмийн агентлагийн мэдэгдэлд дурдсанаар “Вакцин хийлгэснээсээ хойш хэдхэн өдрийн дараа нас барсан тухай хоёр мэдэгдлийг бид нэгдүгээр сарын 5-нд хүлээж авсан” гэжээ.

“Нас барсан эдгээр хоёр тохиолдолд вакцинтай холбоотой байсан уу эсвэл вакцин хийлгэсний дараа гэнэт нас барсан нь давхцал байв уу гэдгийг бид судлах ёстой” хэмээн агентлагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Түүнчлэн эхний ээлжинд эрсдэлийн бүлэг буюу бие сул, архаг хууч, ноцтойөвчтэй хүмүүсийг вакцинжуулж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. 

Орчуулах »
error: Content is protected !!