ЭМЯ: Нас барсан иргэдийг ЭМС-ын гаргасан тусгай зааврын дагуу оршуулж байгаа

2021-01-06
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.05-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Ачтан эмнэлэгийн халдварын голомтыг шалгаж байна. Удахгүй нийтэд мэдээллэх болно. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг болон ГССҮТ дээр Ачтан эмнэлэгийн эмч очиж эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн учраас өчигдөр оройноос эхлэн тусгаарлалтад авч шинжилгээ хийсэн. Одоогоор шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан гэв.

Харин коронавирусний халдвар болон бусад өвнөөр хавсран нас барсан хүмүүсийг хэрхэн оршуулж байна вэ гэх сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Архаг хууч өвчтэй хүн Ковид-19 халдвараар халдварлан нас барсан хүмүүсийг Эрүүл мэндийн сайдын гаргасан зааврын дагуу оршуулах үйл ажиллагааг хийж байна гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!