Улаанбаатар хотод 41 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021-01-06
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.06-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, Сүүлийн 24 цагийн хугацаанд Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 16377 хүнд шинжилгээ хийхэд 41 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тав нь эмнэлэгийн ажилчид, 36 нь голомтлон гарч буй халдварын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал, Ачтан эмнэлэгтэй холбоотой 16, Тэнүүн- Огоо компанийн хоёр жолоочоос халдвар илэрч нийт таван жолооч халдвар авсан. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 527 боллоо.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!