Баянгол дүүргийн 7 дугаар төвд хөл хорио тогтоогоод байна

2021-01-06
1 min read

Гэмтэл согог судлалын үндэсний төвийг өчигдрийн 18:00 цагийн орчимд тусгаарлалтад авсан талаар өчигдөр хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Тэгвэл Баянгол дүүргийн 7 дугаар төвийг ч мөн өчигдөр оройноос хөл хорионд оруулсан гэх мэдээлэл байна.

Учир нь Ачтан эмнэлэгээс гарсан өвчтэн тус төвд ирж хэвтсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. Өчигдөр оройноос эхлэн эмнэлэгийг тусгаарлалтад авч гарах орох хөдөлгөөнийг зогсоон, ээлжинд байсан болон амарч байсан бүх ажилчдыг цуглуулж шинжилгээ авсан байна.

Орчуулах »
error: Content is protected !!