Ачтан эмнэлэг дээр КОВИД-19 халдвар гарсантай холбогдуулан Улсын Онцгой комиссын шуурхай штабаас тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг тусгаарлах байр уруу нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж дуусгажээ. Учир нь тус эмнэлгийг халдварын голомт болсон байж магадгүй гэж үзэн эмнэлгийн байр, өрөө тасалгаа бүрийн бүтэн ариутгаж эцсийн халдваргүйтгэлийг хийх юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эмч ажилтнуудын маршрутыг тогтоох явцад тэдгээрийн ойрын хавьтлууд болох иргэд баяр ёслолын өдрүүдэд хэд хэдэн аймаг сумд руу явсан төдийгүй халдвар илэрсэн эмч ажилтнууд, тэдний ар гэрийнхэн нэлээдгүй дэлгүүр, худалдааны төвөөр хэдэнтээ ороод гарсан бололтой.