ЭМЯ: “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү!

2021-01-05
1 min read

Эрүүл мэндийн яамнаас “Ачтан-Элит клиник” эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өглөө. Тус эмнэлгийн ажилтнууд 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр ажилчдаа шинжилгээнд хамруулсан байна. Ингээд нийтдээ 9 эмч, ажилтнаас коронавирус илэрсэн хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ. 

Ачтан эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш үйлчлүүлсэн иргэд өөрт ойр байрлах шинжилгээний цэгт очиж шинжилгээ өгнө үү. Ингэхдээ амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа баримтлахыг анхааруулж байна.

Хамгийн сүүлд тус эмнэлэгт хэвтсэн үйлчлүүлэгч арванхоёрдугаар сарын 24-нд хэвтэж, арванхоёрдугаар сарын 28-нд нийтдээ хамгийн сүүлийн дөрвөн үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргасан. Тус эмнэлэг арванхоёрдугаар сарын 29, 30-нд бүх нийтийн цэвэрлэгээг хийгээд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ амраасан гэсэн мэдээлэлтэй байна.

Орчуулах »
error: Content is protected !!