ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.05-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11581 хүнд шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн эмнэлэгийн хамааралтай 12 хүн байна. Мөн сүүлийн өвчилсөн хүмүүсийн ойрын хавьтлууд байна.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 491 боллоо. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, архаг хууч өвчтэй хүн коронавирусний халдвар аваад ХӨСҮТ-д тав хоног эмчлэгдэж байгаад өчигдөр нас барлаа.
Өнгөрөгч хоногт 5 хүн эдгэрч гэртээ гарсан гэлээ.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.