Хөл хориог ирэх даваа гараг хүртэл сунгалаа

2021-01-04
1 min read

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 01 сарын 06-ны өдрөөс дөрөв хоног сунгах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 06:00 цагаас эхлэн бэлэн байдлын зэргийг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих юм хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.

Хэрэв халдварын голомт нэмэгдвэл дахин хатуу хөл хорионд шилжиж болзошгүй хэмээн онцоллоо. Мөн тэрбээр, энэ оны нэгдүгээр улиралд багтаан вакцинжуулалтыг эхлүүлэх талаар мэдэгдлээ.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан бас нэг шийдвэр бол Цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх юм.

Орчуулах »
error: Content is protected !!