Энэ нь Солонгосын SBS телевизийн “Unanswered Questions” нэвтрүүлгээр Jeongin охины тухай цацагдсаны дараа үүссэн хаштаг юм.

Jeongin гэх бяцхан охин үрчлэгдсэн эцэг эхийнхээ хүчирхийлэлд өртөж 16 сартайдаа буюу 1 нас 4 сартайдаа амиа алджээ. Гэр бүлийн хоёр хүчирхийлэл үйлдэж байхдаа бичлэг хийдэг байсан бөгөөд өргөж авсан аавынх нь утаснаас 800 гаруй бичлэг олдсон байна. Аймшигтай нь үрчилж авсан эцэг эх нь яг л жаргалтай гэр бүл шиг зурагтаар гарч, ярилцлага өгч байсан аж.

Энэ үедээ аав нь: “Зөвхөн алдартнууд биш, бидэн шиг хүмүүс ч хүүхэд үрчилж авах шийдвэр гаргаж болдог гэдгийг харуулахыг хүссэн. Хүүхэд үрчилж авна гэдэг ичих зүйл биш, харин ч тэмдэглэх ёстой зүйл” хэмээн бахархалтайгаар ярьж байж.

Бяцхан охиныг амиа алдсаны дараа Солонгост хүчирхийлэгчийг буюу үрчлэгчийг хатуу шийтгэх, хуулийн хамгийн дээд ялыг өгөх ёстой гэж хүмүүс өргөдөл гаргаж байна.

Улмаар Солонгосын иргэд “Jeongin аа уучлаарай. Хамгаалж чадаагүй бидний буруу” гээд жагсаал цуглаан хийж ард түмнээрээ тэмцэж байна. Тэрчлэн алдартнууд нь тэмцэлд нэгдэж хүүхдийн хүчирхийллийн эсрэг дор хаяж 100 сая вон /200-гаад сая төгрөг/ хандивлаж байгаа аж.

Солонгосчууд хүүхдийн эрхийн төлөө хүчтэй тэмцэж чаддаг ард түмэн юм. Саяхан хүртэл хүүхэд хүчирхийлж, амь насанд нь хүрэх шахсан хэрэгтэн 12 жилийн дараа шоронгоос гарахад олон нийтээр эсэргүүцэж цуглаан хийснээр цагдаа нар хэрэгтний хѳлд цахилгаан бугуйвч зүүлгэн, гэрт нь камер тавьж байнга хянахаар болсон.

Тэд 12 жил өнгөрсөн ч хэргийг, хэрэгтнийг мартсангүй.

Орчуулах »
error: Content is protected !!