Хатуу хөл хориог сунгах эсэхийг Засгийн газар эцэслэнэ

2021-01-04
1 min read

Засгийн газрын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод тогтоогоод байгаа одоогийн хатуу хөл хорио ирэх лхагва /2021.01.06/ гарагийн 06:00 цагт дуусгавар болох юм. Харин Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах санал гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.01.04/ 11:00 цагаас цахимаар хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна.

Харин 14:00 цагт товлогдоод байгаа Засгийн газар ээлжит бус хуралдаанаар Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг баталгаажуулах юм.

Орчуулах »
error: Content is protected !!