Японд коронавирусний халдварын тархалтын байдал 11 дүгээр сарын эхэн үеэс дордож эхэлжээ. Тус улсад халдвар авсан нийт хүний тоо 245 мянга давж, 3600 гаруй хүн нас бараад байгаа юм.
Тэгвэл тус улсын эрх баригчид коронавирусний тархалттай холбогдуулан онцгой байдлын дэглэм тогтоох боломжийг судалж эхэллээ хэмээн Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тэрбээр, “Бид онцгой байдал зарлах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Эрх баригчид хоёрдугаар сарын 20 гэхэд тус улсын хүн амыг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа” гэжээ.