ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар хийсэн өнөөдрийн мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах эрсдэл өндөр байна хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр, Дархан-Уул, Орхон, Архангай аймгийн Батцэнгэл суманд халдварын тархалт хумигдсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нийслэлээс бусад аймаг, орон нутагт коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлийн 19 дэх шатны үнэлгээг хийхэд нийслэлээс орон нутаг руу халдвар тархах эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлт гарсан. Улаанбаатар хотын хувьд өндөржүүлсэн байдлыг цуцлахад өвчлөл нэмэгдэх байдал харагдаж байна гэв.