Голомтын ойрын хавьтын 19 хүнээс халдвар илэрлээ

2021-01-04
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.04-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.  Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13621 хүнд шинжилгээ хийхэд 23 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээрийн хоёр нь Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн. ЦТЭ-ийн хоёр эмч, сувилагчаас мөн халдвар илэрлээ. Үлдсэн 19 нь Улаанбаатар хотод гарсан халдварын голомтын хавьтлуудаас илэрсэн. Тодруулбал, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Мөнххада компанийн ажилчдын батлагдсан тохиолдын гэр бүл, Баянзүрх эмнэлэгийн батлагдсан тохиолдлуудын гэр бүл зэрэг байна.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 469 боллоо.

Өнгөрөгч хоногт 9 хүн эдгэрч гэртээ гарсан хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!