ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.03-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 5807 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирус илэрчээ. Дээрх тохиолдлууд нь Улаанбаатар хотод илэрсэн бөгөөд ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс юм. Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 450 боллоо.
Өнгөрөгч хоногт 14 хүн эдгэрч гэртээ гарсан хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.