Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр 2020.12.21-нд Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоож, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон.
Тэгвэл өнөөдөр (2021.01.03) 11 байгууллагын хамтарсан хурал болж, эрсдэлийн үнэлгээ хийх юм байна. Харин Улсын Онцгой комисс болон Засгийн газар даваа гаригт хуралдаж, хөл хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн, шийдвэр гаргаж, танилцуулна.
Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирусний тархалт, шинжилгээний талаар хийсэн мэдээллийн үеэрээ “Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Сүүлийн хоёр хоногт ард иргэд дунд явж байсан 18 тохиолдол гарч ирлээ. Цаашид хөл хориог сунгах магадлал өндөр байна” хэмээн мэдэгдсэн билээ.