1990 онд Худалдаа, Хөгжлийн Банк (ХХБ) байгуулагдсанаар Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо бий болсон билээ.
Өдгөө ХХБ нь банкны салбарт олон шинэ туршлагыг нутагшуулсан анхдагчийн байр сууриа амжилттай хадгалж байна.
30 жилийн ойн босгон дээрээ тус банкны нийт актив найман их наяд төгрөгт хүрсэн бол тус банк Монгол Улсын гадаад төлбөр, тооцооны 80 орчим хувийг, байгууллагын зах зээлийн 50 гаруй хувьд үйлчилгээ үзүүлж байна. Мөн гадаад худалдааны санхүүжилтийн 65 хувийг санхүүжүүлж буй.
ХХБ 30 жилийн ойн хүрээнд стратегийн шинэчлэл хийж, үүний хүрээнд Улаанбаатар хотын банктай нэгдээд байна. Мөн энэ оны тавдугаар сард Засгийн газрын баталгаатай 500 сая долларын бондын эргэн төлөлтөө өөрийн хөрөнгөнөөс амжилттай төлсөн билээ.
30 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлууд, бондын эргэн төлөлт, банкны салбарын реформ зэрэг сэдвээр ХХБ-ны Гүйцэтгэх захирал Ононгийн Орхонтой ярилцлаа.
5/5