Коронавирусний шинэ хувилбар Турк, БНХАУ-д илэрчээ

2021-01-02
1 min read

Их Британид илрээд байгаа коронавирусний шинэ хувилбар Туркт илэрлээ хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгджээ. Тэрбээр, Судалгаа, шижилгээ хийх явцад манай улсад Их Британиас ирсэн 15 хүнээс хувьсаж өөрчлөгдсөн коронавирусний хувилбар илэрсэн. Тиймээс тус улсаас Турк руу нэвтрэхийг түр хугацаагаар зогсоож байна гэжээ.

БНХАУ-д өнгөрөгч пүрэв гарагт энэ төрлийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Их Британиас арванхоёрдугаар сарын 14-нд Шанхай руу онгоцоор ирсэн 23 настай эмэгтэйгээс коронавирусын шинэ хувилбарын “B.1.1.7” халдвар илэрсэн гэж Хятадын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгджээ.

Орчуулах »
error: Content is protected !!