Их Британи ЕХ-ноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулснаасаа хойш гурван жил хагасын дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 31-нд шийдвэрээ гаргалаа. Ингэснээр 27 гишүүн бүхий улс төр, эдийн засгийн холбооноос Их Британи албан ёсоор гарч, ЕХ-ны дүрэм журмыг мөрдөхгүй боллоо.
Ерөнхий сайд Борис Жонсон, “Brexit”-ийн урт хугацаагаар үргэлжилсэн үйл явц дууссанаар “бид эрх чөлөөгөө гартаа атгаж” байгааг онцлон тэмдэглээд, цаашид илүү өөр, илүү сайн зохицуулалтуудыг хийх боломж бүрдэж байна хэмээн мэдэгджээ.
Харин Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Их Британи манай улсын “нөхөр, холбоотон” хэвээр байх болно хэмээн гэж мэдэгдсэн байна.
Их Британийн сайд нарын хувьд худалдааны дүрэм журам өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор ойрын хугацаанд тасалдал саатал үүсэж болзошгүй болохыг анхааруулжээ.