УОК-оос гаргасан саналыг Засгийн газар хэлэлцэж байна

2020-12-30
1 min read

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар УОК-ын өнгөрсөн ням гаригт гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Тухайлбал, Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах, Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох зэрэг саналыг гарган Засгийн газарт хүргүүлээд байсан юм.

Хуралдааны дууссаны дараа мэдээлэл хийх аж. 

Орчуулах »
error: Content is protected !!