“Эрдэнэс-Тавантолгой” ХК “Далайд дусал нэмэр” аянд нэгдлээ

2020-12-29
1 min read

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги хөгжлийн газрын хамт олон өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргээс хэрэгжүүлж буй “Далайд дусал нэмэр” аянд нэгдэн,  дүүргийн Онцгой байдлын хэлтэст 5000 ширхэг амны хаалт, 500 мянган төгрөг хандивлалаа. Газрын хамт олноо төлөөлж ахлах мэргэжилтэн У.Гэрэлтуяа, Дэд бүтцийн хэлтсийн Цахилгааны инженер Р.Даваасүрэн нар эд зүйлсийг гардуулж өглөө. Дүүргийн албаны хүмүүс сайхан цагийн төлөө хамтдаа байгаа залууст болон ковидын эсрэг хүч нэмсэн компанийн нийт хамт олонд ажлын амжилт хүсэв. Мөн тус газрын хамт олон нүүрс тээврийн жолооч нарт 3000 ширхэг амны хаалт хандивласнаа холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгчээ.

Орчуулах »
error: Content is protected !!