НОБГ-ын “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

2020-12-29
1 min read

НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Б. Үнэнмөнх нийслэлийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-аар тодорч, Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжтай боллоо.

159A6808-6y582v8dhewl33hqcq8zxrtsf9fsdt24ufwg0tgvosg.jpg

Мөн тус газрын Захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн ахмад Б.Баатар, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуяг нар нийслэлийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!