Цагдаа болон автобусны жолоочийн халдвар батлагджээ

2020-12-29
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.29-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.  Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 14035 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрчээ. Тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод тэр дундаа 36 нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос гаралтай тохиолдлууд байна.

Ингээд Баянзүрх дүүргийн эмнэлгээс гарсан халдварын дэгдэлтийн тоо 226, Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт халдварын тоо 376 боллоо.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагч болон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолоочоос халдвар илэрсэн байна.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Шинээр бүртгэгдсэн халдварын тоо
Орчуулах »