Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 10:45 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бохирдолтой буюу чанарын индекс 31-156 байна.
МҮОНРТ орчим агаар бага бохирдолтой, Ургах наран орчимд хэвийн байгаа бол бусад хэсэгт агаар цэвэр байна.
Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.