Европын Холбооны гишүүн улс орнуудад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхэллээ. Европын комиссын вакцинжуулалтыг нэг өдөр зэрэг эхлэх төлөвлөгөөтэй байсан ч “BioNTech – Pfizer” вакциныг -70 хэмийн хүйтэнд хадгалах нөхцөлтэй холбоотой ложистикийн асуудал зэргээс шалтгаалан хэрэгжүүлж чадаагүй байна.
Тодруулбал, Герман, Унгар, Словак зэрэг улсууд энэ сарын 26-нд иргэдээ вакцинд хамруулж эхэлжээ. Харин Франц, Австри, Итали, Испани, Португали, Грек Кипр, Швед, Дани, Польш, Чех, Болгар, Хорват, Литв, Эстон зэрэг улсууд өчигдөр /2020.12.27/ вакцинжуулалтаа эхэлсэн байна. Тэгвэл Бельги, Люксембург, Латви зэрэг улсууд өнөөдөр /2020.12.28/ эхлэх бол Нидерланд, Финланд ирэх оны эхний долоо хоногт вакцинжуулалтаа эхэлнэ хэмээн төлөвлөжээ.