Халдвар илрээгүй аймгуудын хөл хорионы зэрэглэлийг нэмэхгүй

2020-12-28
1 min read

Улсын онцгой комиссын хурал 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр боллоо. Хурлаар “Ковид-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, өнгөрсөн хугацаанд нэмж халдвар илрээгүй аймгуудад хөл хорионы дэглэмийг нэмэхгүй байх зэрэг асуудлыг хэлэлцэв.Өнгөрсөн 23-30 хоногийн хугацаанд 20 аймагт халдвар нэмж илрээгүй. Иймд ДЭМБ-ын зөвлөмжөөр халдваргүй бүс гэж ойлгож, цаашид Улаанбаатараас аймгуудад халдвар тархаахгүй байхад анхаарч дараах шийдвэрийг гаргав.

– Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах

– Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох

– Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх

– ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 2-4-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзлээ. Улсын онцгой комиссын саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдлээ.

Орчуулах »
error: Content is protected !!