ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.25-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 14227 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс коронавирус илэрчээ. Тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод тэр дундаа дөрөв нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос гарсан байна. Харин үлдсэн гурван тохиолдлын хоёр нь Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар бол нэг нь тэдний ойрын хавьтал гэнэ.
Эмч нарын нэгдүгээр хавьтлын 112 хүнийг тогтоон 81-ийг нь Кентавр зочид буудалд тусгаарласан бол хоёрдугаар хавьтлын 500 хүний 400-гаас нь PCR шинжилгээг аваад байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс короновирусын халдвар аван эмчлүүлж байсан 76 настай иргэн нас баржээ. Энэ нь Монгол Улсад короновирусын халдвартайгаар нас барсан анхны тохиолдол боловч Эрүүл мэндийн яамнаас халдвар хавсарсан ч зүрх судасны үндсэн оношоороо нас барлаа хэмээн мэдэгдэв.
Ингээд Баянзүрх дүүргийн эмнэлгээс гарсан халдварын дэгдэлтийн тоо 146, Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт халдварын тоо 292 боллоо. Үлдсэн гурван тохиолдол нь бол Хавдар судлалын үндэсний төвд өчигдөр батлагдсан тохиолдлууд байна.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.