Зах, эмийн сангуудад шалгалт хийж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн 6 дүүрэг, Орхон аймгийн нутагт дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтад Чингэлтэй дүүргээс Хүчит шонхор, Нарантуул-2, Юмт бөмбөгөр, Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Бөмбөгөр худалдааны төв тус тус хяналт хамрагджээ.

Нарантуул-2 захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500, ямааны мах 7500-7800, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1700, 1-р зэргийн гурил 1300, цагаан будаа 2500-3000, Монгол төмс 1000, Монгол лууван 1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 2000 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Үүнийг өмнөх өдрийнхтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн бол бөөний үнэ нь үхрийн махны үнэ 200 төгрөгөөр, адууны махны дээд үнэ 300 төгрөгөөр буурч харин ямааны махны үнэ 200 төгрөгрөөр нэмэгдсэн байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Бөмбөгөр худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 11500, үхрийн цул мах 12500, адууны мах 9000 төгрөг, төмс 900, лууван 1500, монгол сонгино 3000, хятад сонгино 1800 төгрөгийн үнэтэй,

Содон бөмбөгөр худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500, 1-р зэргийн гурил 1250, цагаан будаа 2500-3800, шар будаа 3000, ургамлын тос 4200, элсэн чихэр 2200 төгрөгийн үнэтэй,

Алтжин бөмбөгөр худалдааны төвд хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500, алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1300, цагаан будаа 3000-4000, шар будаа 3000 төгрөгийн үнэтэй,

Юмт бөмбөгөр худалдааны төвд алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1500, 1-р зэргийн гурил 1200, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2200-4000, шар будаа 2500, элсэн чихэр 2500 төгрөгийн үнэтэй,

Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Харин Баянгол дүүргээс Бэст худалдааны төв, Хороолол зах, Таван-Эрдэнэ зах, Орхон зах, Гэгээ зах тус тус хяналт шалгалтад  хамрагдсанаас                                                 

Таван-Эрдэнэ захад хонины ястай мах 9000, үхрийн ястай мах 11500, үхрийн цул мах 12500, Орхон захад хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 11500, үхрийн цул мах 12500, Гэгээ захад хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, Бэст худалдааны төвд хонины ястай мах 8500, үхрийн цул мах 12500 төгрөг байна.

Хороолол захад хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байгаа бол өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад адууны махны үнэ 1000 төгрөгөөр, үхрийн ястай махны үнэ 300 төгрөгөөр тус тус буурчээ.

Тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2200, дээд гурил 1300-1600, 1-р зэргийн гурил 1150-1300, 2-р зэргийн гурил 850-1000, цагаан будаа 2200-3800, Монгол төмс 950-1100, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 3200-3500, Хятад сонгино 1800-2000 төгрөгийн үнэтэй байлаа.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах 21 худалдааны төв хяналт шалгалтад хамрагдсанаас

Тус төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8800, үхрийн ястай мах 9800, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 9000, монгол төмс 800, монгол лууван 1500, монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

Хан-Уул дүүргээс Лавай зах хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000-8500, хонины цул мах 8500-9000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, монгол төмс 1000, монгол лууван 1200, монгол сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна.

Харин Сүхбаатар дүүргээс Бэлх зах, Тэнүүн тамир хүнсний дэлгүүр, Ариун шүтээн хүнсний дэлгүүр, Баянбогд хүнсний дэлгүүр тус тус хяналт шалгалтад хамрагджээ.

Бэлх захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12500, адууны мах 9000, монгол төмс 1000, монгол лууван 1500, монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан Тэнүүн тамир хүнсний дэлгүүр, Ариун шүтээн хүнсний дэлгүүр, Баянбогд хүнсний дэлгүүрүүдэд монгол төмс 1000-1200, монгол лууван 1200-1800, монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

Баянзүрх дүүргээс Амгалан зах хяналт шалгалтад хамрагдсанаас хонины ястай мах 7800-8000, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10000-10500, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 7500-8500, монгол төмс 1000, монгол лууван 1800, монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

Орхон аймгийн Таван-Эрдэнэ захад худалдаалагдаж буй махны бөөний үнийн хувьд үхрийн мах 7000-8000, хонины мах 6800, ямааны мах 5500 төгрөг байна.

Түүнчлэн “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 19, чатботод 6, и-баримт апликэйшнээр 8 иргэн тус тус хандаж гомдол, мэдээлэл ирүүлсэн хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!