Мэдээлэл технологийн салбарыг салбараа мэддэг хүн удирдах ёстой

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг мэргэжлийн бус, төрийн албанд ганц ч жил ажиллаж үзээгүй, туршлагагүй, IT технологийн салбарын суурь мэдлэггүй, олон улсын харилцааны менежер эмэгтэйгээр толгойлуулж улсын хамгийн чухал салбарыг самарч буйг бид өмнө шүүмжилсэн. Шүүмжлэлийн мөрөөр туршлагагүй, салбарын мэдлэггүй дарга бүсгүй Б.Болор-Эрдэнэ болон салбараа мэддэг туршлагатай боловсон хүчин хоёрын хэвлэлд өгсөн ярилцлагаас өөрийн дүгнэлтийг хийж, харьцуулах боломжийг уншигчдадаа олгох үүднээс ikon.mn сайтад өгсөн ярилцлагуудыг хүргэж байна.

Г.Чинзориг: Харилцаа холбооны салбарын ололт, технологийг бусад салбар өөртөө шингээснээр олон боломжийг нээдэг https://ikon.mn/n/1fxi

Б.Болор-Эрдэнэ: Оксфорд төгсөж ирээд улс төрийн үнэлгээг Монголд нэвтрүүлнэ  

https://ikon.mn/n/gcj

Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн онд нээлттэй хэлэлцүүлэг, хурлыг зохион байгуулсан билээ. Энэ үеэр Монгол Улсын хөгжилд мэдээлэл харилцаа холбооны салбарын оролцоо, манлайлал сэдвийн хүрээнд тус салбарынхан зөвлөлдсөн юм. Харин энэ жил уг хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа арваннэгдүгээр сарын 29-нд зохион байгуулах гэж байна. Ингэхдээ үндсэн дөрвөн сэдвээр Дижитал Монгол нэрийн дор зөвлөлдөх юм байна. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригтой ярилцлаа.

-“Дижитал Монгол” хэлэлцүүлэг ямар сэдвийн хүрээнд болох вэ?

-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Дижитал Монгол арга хэмжээ маань Дата дэд бүтэц, Дижитал үйлчилгээний хүртээмж, Апп эдийн засаг Санхүүгийн салбар, туршлага болон Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил гэсэн үндсэн дөрвөн сэдвээр ярилцах юм. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцохоос гадна олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Мөн мэдээлэл харилцаа, холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид, их дээд сургуулийн төлөөлөл, мэргэжлийн холбоод гэх зэрэг нийт 200 орчим хүн оролцож “Дижитал Монгол” нэрийн дор салбарын асуудлаар зөвлөлдөх гэж байна. 
-Апп эдийн засаг-Санхүүгийн салбар, туршлага гэдэг талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
 -Өмнө нь уламжлалт эдийн засгийн гол салбарууд нь уул уурхай, мал аж ахуй, газар тариалангийн салбар байлаа. Одоо бол гар утасны аппликейшнд суурилсан шинэ платформ бий болсон. Энэ нь эдийн засагт ихээхэн үр  нөлөөтэйгийн сацуу уламжлалт эдийн засгийн бизнес загварыг өөрчилж байна. Нэг л жишээ татахад, “Uber” таксины зах зээлд реформ хийсэн. Энэ мэтчилэн эдийн засгийн үйл ажиллагааны шинэчлэлтүүд гарч байгаа.  Мөн технологийн хөгжлийг дагаад хэрэглэгчийн аюулгүй байдал эн тэргүүнд тавигдах ёстой. Бидний бүхий л мэдээлэл цахим орчинд хадгалагдах болсон. Энэхүү өгөгдөл мэдээллийг хадгалах, хамгаалах нь хууль эрх зүйн орчинтой салшгүй холбоотой. Тиймээс ХХМТГ-аас Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж байна. 
-Хэрэглэгчийн хөгжлийн асуудлын тухайд?-Технологи асар хурдацтай хөгжиж байна. Өдөр бүр гарч буй ололт амжилтыг дагаад хэрэглэгчид хөгжих зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Дэвшилтэт технологийн үр ашгийг хэрэглэгч нь ашиглаж мэдэхгүй байвал үр ашиг бага байх болно. Тиймээс олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх нь чухал. Өөрөөр хэлбэл хэрэглэгч цахим бичиг үсэгт тодорхой хэмжээнд тайлагдсан байх хэрэгтэй. Эдгээрээс хэрэглэгчийн хөгжил, дээр дурдсан хууль эрх зүйн орчин бүрдэн, эдийн засгийн загварууд хөгжөөд эхэлбэл дата дэд бүтэц нь бэлэн үү гэдэг асуудал үүснэ.  Саяхан “Мобиком” корпораци олон улсын стандартын дата төвийг нээлээ. Ингэснээр хувь аж ахуйн нэгжүүд өгөгдлийг олон улсын стандартын дагуу хадгалах, хамгаалах боломжтой болж байгаа гэсэн үг. Үүнд хувийн болон төрийн байгууллагууд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийснээр олон нийтэд сүлжээний хүртээмжийг сайжруулах боломж гарч байгаа. Дижитал үйлчилгээ бол улсын нийт иргэдэд хүртээмжтэй байх ёстой. Энэ тал дээр баримталж буй бодлогоо хуваалцана.

  -Хэлэлцүүлэгт гадны байгууллагын төлөөлөл оролцохоор багтсан байсан. Ямар байгууллагаас уригдсан байгаа вэ?-Энэ удаагийн хэлэлцүүлэгт маань ОУЦХБ, Фэйсбүүк, Дэлхийн банкны төлөөллийг урин оролцуулж байгаа. ОУЦХБ-ын хөгжлийн товчоо, газрын дарга доктор Кемал Хусейнович уригдан “Апп эдийн засаг-Санхүүгийн салбар, туршлага” салбар хэлэлцүүлэгт оролцон илтгэл тавих юм. Мөн Фэйсбүүк компани, Ази Номхон далайн бүсийн Сүлжээний хүртээмжийн бодлогын асуудал хариуцсан захирал Тэнзин Норбу “Дата дэд бүтэц” салбар хэлэлцүүлэгт олон улсын туршлагаас хуваалцахаар уригдаад байгаа бол Дэлхийн банкны зөвлөх Себестиан Фү  “Дижитал  үйлчилгээний хүртээмж” сэдвээр илтгэл тавина. 


-“Фэйсбүүк” компанийн төлөөлөл туршлага хуваалцана гэлээ. Энэ талаар тодруулбал?

-Тус компаниас хэрэгжүүлж буй “Connectivity” гэж төсөл бий. Энэ нь нарны эрчим хүчээр энергиэ авч, нисгэгчгүйгээр нам өндөрт нисэн сүлжээ цацах төсөл. “Connectivity” бол дэд бүтэц буюу сүлжээ хангалттай тархаагүй орон нутагт хэрэгжүүлэхэд тун тохиромжтой. Тиймээс Тэнзин Норбу төслийг хэрэгжүүлж буй туршлага хуваалцана. Сая ярьсан эдгээр бүх зүйлс нь цогцоороо Монголыг “Дижитал Монгол” болгох, цахим орчинд шилжих суурь нь болж байгаа. Түүнчлэн дэд бүтэцтэй болоод эрэлт нь байхад төр юу хийж байна, төрийн ямар үйлчилгээнүүдийг цахимаар явуулах боломжтой байгаа вэ гэдгийг ярилцана.

-Төрийн үйлчилгээнүүд цахим хэлбэрт шилжиж байгаад иргэд талархалтай хандаж байгаа. Цаашид бусад үйлчилгээг цахимд шилжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтраад “ХУР ДАН” гэж платформыг гаргаж байгаа. “ХУР” гэдэг нь төрийн мэдээлэл солилцооны систем, “ДАН” гэдэг нь Single sign on буюу төрийн мэдээллийн үнэн зөв, нэг эх сурвалжтай ашиглах боломжийг олгож буй систем. Үүнийг Үндэсний дата төвөөс хөгжүүлж байна. Энэхүү платформыг ашигласнаар төрийн мэдээллүүд зөв бөгөөд хурдан хугацаанд солилцох боломж бүрдэнэ. Жишээлбэл, иргэн аль нэгэн төрийн үйлчилгээний байгууллага дээр очиход хорооны тодорхойлолт аваад ир гэх, иргэний үнэмлэхээ аваад очсон байхад хуулбарыг нь аваад ир гэх мэтчилэн төрд байгаа мэдээллийг нэхдэг. Энгийнээр бол зүүн халаасанд байгаа мэдээллийг баруун халаасанд аваад ир гэдэг. Үүнийг л шийдэх юм. Ингэхдээ тухайн иргэн зөвшөөрсөн тохиолдолд иргэний мэдээллийг төрийн байгууллагын ажилтан авах боломжтой болно.  -Хэлэлцүүлгээр Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил сэдвийн хүрээнд цахим орчинд хүүхэд хамгааллын асуудлыг хөндөж ярина гэж сонссон? -Цахим орчинд хэн дуртай нь элдэв бараан, худал хуурмаг мэдээлэл тараах нь элбэг боллоо. Тиймээс “Цахим орчин зөв болГОЁ” хэмээх нэг сарын аяныг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, болон Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа. Аян нь цахим орчинд аль болох эерэг мэдээлэл түгээх, бусдадаа зөв сайхан зүйлийг хуваалцах зорилготой юм.  Түүнчлэн цахим орчин нь хяналтаас гадуурх орчин болж байна. Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим орчинд юу үзэж, харж байгаа мэдэхгүйн улмаас хүүхэд хохирох, бусдын нөлөөнд автах эрсдэл их байна. Тиймээс чуулганы дөрөв дэх сэдэв болж буй Дижитал орчин дах хэрэглэгчийн хөгжил сэдвийн хүрээнд хүүхэд хамгааллын асуудлаар УИХ-ын гишүүн Н.Учрал онцлон ярихаар төлөвлөсөн.  Төгсгөлд нь, Харилцаа холбооны салбар бол бие даасан бусдаас ангид салбар биш юм. Мэдээлэл харилцаа холбооны ололт, амжилт, технологийг бусад салбар өөртөө шингээж, хамтарч ажиллах нь үйл ажиллагааны хувьд үр ашигтай байх, цаг хугацаа хэмнэх зэрэг боломжийг нээдэг гэдгийг хэлмээр байна.

 Б.БАДАМГАРАВ, IKON.MN  

Боловсрол гэдэг хамгийн үнэт баялаг болсон цаг үед дэлхийн шилдэг Оксфордын их сургуулийг магистрт сурахаар зорих гэж буй нэгэн бүсгүйг бид урилаа. Хорь дөнгөж гарч яваа хэдий ч Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг нэр хүндтэй олон улсын байгууллагуудын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай, Монголдоо англи хэл сурсан, гадны олон компаниудад өндрөөр үнэлэгдсэн гээд түүнийг магтах шалтгаан олон. Гэхдээ амжилттай, хөдөлмөрч, бүтээлч хүмүүсийн ажлын арга барил, байр суурь, үзэл бодол, хичээл зүтгэлийн талаар ярих нь илүү өгөөжтэй юм.
 Ингээд Дэлхийн банкны ХАА-н маркетинг төслийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэтэй ярилцсанаа танд хүргэе. 
-Урьд нь таныг Монгол болон Солонгост их сургууль төгссөн гэж сонслоо?

-Би 14 настайдаа Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд элсэж орсон. 18 настайдаа төгсөөд Азийн Хөгжлийн банк, Мянганы сорилтын сангийн төсөл дээр ажиллаж байсан. Тэр үедээ СЭЗДС, Хандонг глобал их сургуулийн хамтарсан хөтөлбөрт суралцаад Солонгос сургууль дээрээ очиж дипломоо хамгаалаад төгсч байсан.

  -14 настайдаа их сургуульд орсон гэж үү? -Багаасаа олимпиадад бэлддэг хүүхэд байлаа. Тавдугаар ангид байхдаа олимпиадад бэлдсээр байгаад долоодугаар ангийн хүүхдийн программыг гүйцчихсэн байсан. Тухайн үед сургуульдаа англи хэлтэй хүүхдүүдийнх нь тоонд ордог, НҮБ-ын Хүүхдийн байгууллагуудад очиж сургуулиа танилцуулж, илтгэл тавьдаг байлаа. Тэгээд 14 настайдаа сургуулиа төгсч байсан.

-Англи хэлний олимпиадад ордог байсан гэж ойлгож болох уу?
-Англи хэл, математик гэх мэт улсын шалгалт өгдөг гол хичээлүүд дээр бэлдэж байсан.

-Оксфордын их сургуульд тэнцсэн гэсэн баяр хүргэе. Дэлхийн шилдэг сургуульд тэнцэхийн тулд хэрхэн бэлдэв. Магистрын түвшинд сурна гэхээр арай илүү шалгуур өндөртэй байсан байх аа?
-Би Хандонгийн сургуулийг төгсчихөөд салаа зам дээр ирсэн. Дөрөв, таван жилийн ажлын туршлагатай болчихлоо, ОУБ-д ажиллаад явах уу, би яг юуг чадах, чадахгүй вэ гэх мэт. Тэгээд өнгөрсөн есдүгээр сард Дэлхийн банкны хүмүүс манай төсөлд хяналт тавих гэж ирсэн. Тэдэнтэй арван хоног ажилласны дараа тэд явахдаа “Чи Монголд зүгээр л нэг төсөл дээр ажиллахад дэндүү хайран байна. Дэлхийн банкны төв рүү нь яв, эсхүл олон улсын зах зээл дээр гар. Бид чамайг тэгээсэй гэж хүсч байна” гэсэн зөвлөгөө өгсөн. Би бол юун олон улсын зах зээл вэ л гэж бодож байлаа. Түүнээс хойш сарын дараа Францын компаниас ажлын санал авсан. Дахиад сар гарны дараа бас нэг Америкийн компани ажиллах санал тавьсан. Тэгээд би Монголд англи хэл сурсан, Монголын боловсролыг эзэмшсэн ч гэсэн дэлхийн хэмжээнд гарах боломжтой юм байна гэсэн бодол төрсөн. Ер нь багаасаа Оксфорд юм уу Харвардын аль нэгэнд нь сурна гэж боддог байсан л даа. -Тэгээд Оксфордыг сонгосон хэрэг үү? -Яг миний сурах гэж байгаа Public Policy гэдэг чиглэлээр Оксфорд нь илүү чанартай юм шиг санагдсан болохоор сонгосон. Оксфордыг сонгоод эссегээ 2-3 сар бэлдээд шалгалтаа өгсөн чинь тэнцчихсэн байсан. Бас өчигдөр надад Оксфордоос мэйл ирсэн. Тэгээд энэ Public Policy гэдэг чиглэлээр Оксфордод элссэн хамгийн залуу хүн гэсэн байна лээ.  -Хүмүүс оноог нь сонирхож байж магадгүй. Нууц биш бол ямар оноотой Оксфордод тэнцэв. Мөн шаардлагууд нь ямар байсан бэ? -Англи, Америкийн сургуулиуд ер нь бол өөр. Боловсролын шалгуур, систем нь нэлээн өөр. Манайхан түлхүү Америкийн сургуулиудыг сонирхож байна. Би хувь хүнийхээ үүднээс чанарыг эрхэмлэдэг, суурь сайн байх ёстой гэж үздэг учраас Английн сургуулиуд энэ мэргэжил дээр илүү юм шиг надад санагдсан. Магистрын түвшинд Оксфордын шалгуур нь таван жил ажилласан байх, Англи хэл нь сайн байх, гол шалгуур нь академик эссе байдаг. Эссендээ юу хүсэж байгаа, яагаад сурах гэж байгаа болон Оксфорд чамайг яагаад авах ёстой вэ гэдгээ сайн тусгасан байх ёстой. Тэгээд миний өмнө нь Хандонгд бичиж байсан дипломын ажил хэрэг болсон. Гол нь академик эссегээ маш сайн бичих ёстой. Оксфордын их сургуулийн гол зорилго нь дэлхийд чадвартай боловсон хүчнийг гаргах. Тиймээс чадвартай байж чадах уу, ирээдүйд ямар нэгэн өөрчлөлт хийж чадах уу, хийх гээд байгаа зүйл нь улс оронд нь хэрэгтэй юу үгүй юу гэдэг асуулт цаана нь дандаа явж байдаг.   -Англи хэлээ Монголдоо сурсан гэж байна. Монголдоо сурах боломжгүй гэдэг залуучууд байдаг. Англи хэл сурсан арга барилаасаа хуваалцаач? -Арван жилдээ би Англи хэлний олимпиадад бэлдэж байсан. Тэр бол одоогийн арван жилийн хүүхдүүдийн хажууд инээдтэй. Гэхдээ суурь хүмүүжил маань нэг юмыг сурахыг хүссэн бол тэрийгээ л сурдаг. Оюутан байхдаа ойр зуурын юм ярьдаг болчихоод англи хэл дээр дуу, сонсож кино үзэж, нэг ёсондоо англи хэлэндээ дуртай болж эхэлсэн. Хамгийн гол нь яагаад англи хэл сурах гэж байгаагаа сайн ойлгох ёстой   Хамгийн гол нь яагаад англи хэл сурах гэж байгаагаа сайн ойлгох ёстой. Зөвхөн хүн болгон англи хэл сураад байгаа учраас би сурахгүй бол болохгүй биш. Чамд яагаад хэрэгтэй вэ гэдгийг ойлгох ёстой. Англи хэлгүй сайхан амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ. Хүчээр сураад л, нэг үг цээжилнэ гэж явах юм бол тэр маш их дарамт болно. Би нэгдүгээрт өөрөө дурлаж чадсан. Хоёрдугаарт оюутан байхдаа англиар ярихын тулд жуулчдад үнэгүй хөтөч хийж явдаг байсан. Зүгээр л тэр хүнтэй хоёр гурван өгүүлбэр ярихын тулд гандан, зайсан дагуулж явна, түүхийг нь өөрөө бэлдэж байгаад ярина. Өөрийнхөө хувьд жоохон ч гэсэн хүч хөдөлмөр гаргаж байгаад л сурсан. -Яагаад Public Policy гэдэг чиглэлийг сонгож суралцахаар шийдэв? -Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, Мянганы сорилтын сангийн гурван төсөл дээр ажиллаж байсан. Азийн Хөгжлийн Банкны нийгэм, жендерийн төсөл дээр ажилласан.  Дараа нь хяналт шинжилгээ, үнэлгээ руу орсон. Энэ чиглэл Монголд шинэ, гэхдээ бидэнд их хэрэгтэй байгаа салбар. Монголын улс төрийг харахаар үнэлгээ гэдэг зүйл ер байдаггүй. Жишээ нь нэг нам гарч ирээд л бүх бодлогуудаа шинэ болгочихдог. Дараагийн нам дахиад л шинийг гаргаад, өмнөхөө байхгүй болгочихдог. Бид нар нэг бодлогын үр дүн юу авчирч байгааг хэзээ ч судалж үзэж байгаагүй   Бид нар нэг бодлогын үр дүн юу авчирч байгааг хэзээ ч судалж үзэж байгаагүй. Оюутны 70 мянгын тухайд л гэхэд урт болон богино хугацаандаа хүмүүст ямар үр дүн авчирч байгааг үнэлэхгүйгээр сохроор дараагийн бодлогоо боловсруулдаг. Бидэнд бодлогын түвшинд нэг ч үнэлгээ хийдэг зүйл байдаггүй. Ганцхан статистикийн л мэдээлэл гардаг. Зөвхөн олон улсын байгууллагууд, цөөхөн хэдэн компаниудын захиалгаар л судалгааны байгууллагууд боломжийн хэмжээний судалгаа хийдэг. Бодлого гаргаж байгаа хүмүүсийг үнэхээр ямар тоо хараад, ямар баримт дээр суурилаад, яагаад энэ бодлогыг гаргаж байгааг мэдэх боломжгүй. Миний харж байгаагаар би Public Policy-ийн нарийссан чиглэл Policy evaluation /Улс төрийн үнэлгээ/ тал руугаа нарийсаад ажиллана гэж бодож байгаа.   -Хяналт шинжилгээ хийж, үнэлэлт өгдөг болсны дараа Монголд ямар эерэг өөрчлөлтүүд гарна гэж төсөөлж байгаа вэ? -Хяналт шинжилгээ, үнэлгээ хийхийн гол ач холбогдол нь бид нэг юм хийгээд тэр нь амжилттай байна уу, алдаатай байна уу гэдгийг харах зорилготой. Үнэхээр нийгэмд нөлөө үзүүлж чадах байна уу гэдгийг харах ёстой. Миний бодлоор маш их юм өөрчлөгдөнө. Аливаа ажил зөвхөн хийсвэрээр, амныхаа яриагаар, хэсэг бүлэг хүмүүс, улс төрчдийн яриагаар биш судалгааны үндсэн дээр хийгдээд ирэхээр их өөр болно. Яагаад гэвэл хяналт шинжилгээ, үнэлгээ тухайн ажил хийгдээд явж байхад гарч буй алдаа, амжилтыг тодорхойлоод явдаг. Алдаа гарлаа гэхэд бидэнд ийм арга зам байна гэдгийг санал болгож байдаг. -Олон улсын байгууллагуудад ажиллаж байсан туршлагаараа үүнийг олж харсан гэж ойлгож болох уу? -Тийм болно. Олон улсын байгууллагуудын бүрэлдэхүүн дотор нь заавал хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн байдаг. Эсвэл тэр чиглэлийн компаниудыг авч ажиллуулдаг. Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газарт  11 сая доллараар нэг төсөл хэрэгжүүл гээд өгчихсөн гэхэд таван жилийн дараа төсөл хэрхэн хэрэгжсэн бэ гэдгийг МУ-ын Засгийн газар, Дэлхийн банк хоёр хоёулаа харах ёстой. Донор байгууллага талаасаа Монголд төсөл хэрэгжүүлэх нь үр дүнтэй юм байна гэж харвал дараагийн хөрөнгө оруулалтын асуудал яригдана. Тэгэхээр хяналт шинжилгээ, үнэлгээ бол ОУБ-уудын төсөл хөтөлбөрүүдийн үндсэн нэг хэсэг нь болоод явж байдаг.   -ХУИС-ийг төгсөөд шууд Азийн Хөгжлийн Банкны төсөл дээр ажиллах хүсэлт явуулсан гэсэн. Ихэнх оюутнууд дотоодын томоохон компаниуддаа ажиллахыг хүсдэг. ОУБ-уудад ажиллая ч гэсэн зориг нь хүрдэггүй юм шиг. Яагаад АХБ-ыг сонгох болов? -Зарим талаараа би тэр ажлын шалгуурыг хангахаар байгаагүй л дээ. Яагаад гэвэл таван жилийн туршлагатай байх ёстой гэх мэт заалтууд байдаг. Би төгсөөд хувийн компанид ажиллах хүсэлтээ илгээж үзээгүй. Мөн төрийн байгууллага руу орох сонирхол байгаагүй. Олон Улсын байгууллага сонирхож байсан. Тэгээд хамгийн эхний хүсэлтээ явуулсан газартаа орж таарсан. Азийн Хөгжлийн Банкны төсөл дээр яагаад ажиллахаар болсон бэ гэвэл би өөрөө дипломын ажлаа жендерээр бичиж байсан. Дипломат ажиллагаан дахь жендерийн харьцаа гэсэн сэдэвтэй. Миний дипломын үр дүнд гүйцэтгэлийн түвшинд эмэгтэйчүүд, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд илүү давамгай байдаг гэсэн дүгнэлт гарсан. Энэ үр дүн АХБ-ны судалгааны үр дүн ойролцоо гарсан байсан. Судалгааны ажил илүү нөлөөлсөн байх гэж боддог. Би өөрийгөө их голдог байсан. Тухай үед манай ээж хүсэлтээ явуулаад л үз, чамайг яав л гэж дээ гэж хэлсэн. Тэгээд олон газар руу биш нэг газар руу нэлээн сэтгэлээсээ хандаж, бүх юмаа хариуцлагатай хийж, анкет дээрээ хүртэл анхааралтай ажилласан. -Гадны сургуулиудад элсэхийг хүсч буй залуус Англи хэлний чадвартай байхаас гадна өөр ямар чадвартай байх ёстой вэ? -Англи хэл бол гадныхантай холбогдох энгийн нэг хэрэгсэл. Ялангуяа магистрын түвшин суралцахын тулд туршлагатай байх ёстой. Манай оюутнууд бакалавраа төгсчихөөд ажлын туршлагагүй шууд магистрт сураад байдаг. Энэ нь жоохон буруу санагддаг. Сурсан онолоо практик дээр хэрхэн хэрэгжиж буйг мэдээгүй байж ахиад л онол сурна гэдэг бол зохимжгүй. Хоёрдугаарт карьераа төлөвлөчихсөн байх ёстой. Төлөвлөгөөгөө гаргахын тулд өөрийнхөө юу хийж чаддаг, чаддаггүйг мэдчихсэн байх ёстой. -Өөрийнхөө карьер төлөвлөгөөнөөс хуваалцаж болох уу? -Миний карьер төлөвлөгөө урт хугацаандаа улс төрийн үнэлгээг Монголд нэвтрүүлэх. Бодлогын үнэлгээг бий болгох. Мөн олон улсын тавцанд гарч ажиллах сонирхолтой байгаа. -Гадны компаниудад өндрөөр үнэлэгдээд, Олон Улсын байгууллагуудаас ажлын санал авч байгаа залуус танаас өөр хэр олон байгаа бол? -Залуучууд цөөхөн байх. Миний харж буйгаар манай залуус хоёр хуваагдчихсан байна. Нэг хэсэг нь өөрсдийгөө хэт үнэлдэг, нөгөө хэсэг нь өөрийнхөө чадавхийг байгаагаасаа доогуур үнэлдэг. Өөрийгөө өндрөөр үнэлдэг нь чадахгүй зүйл рүүгээ дайрч ороод тухайн ажлыг бүхэлд нь унагадаг. Сүүлийн үеийн залуус их чадвартай болсон ч гэсэн тэр чадвараа гаргаж чаддагүй, эсвэл хийж байгаа ажил нь тэр чадварыг нь гаргах боломж олгодоггүй. Олон улсын байгууллагад олон мундаг залуус байдаг л даа. Гэхдээ тэд ингэж явж байгаад л тэтгэвэртээ гарна гэдэг. Том мөрөөдөлтэй байсан ч өөрсдийгөө дутуу үнэлснээс болж тэрхүү мөрөөдлөө үгүй хийчихдэг. Дөнгөж гуч гарч байж хүүхдээ л тийм болгоно гэж ярьж байгаа нь дутуу санагдаж байна   Дөнгөж гуч гарч байж хүүхдээ л тийм болгоно гэж ярьж байгаа нь дутуу санагдаж байна. Учир нь одоо бид хавтгай болчихсон дэлхийд амьдарч байна. Тиймээс монгол мэргэжилтэн чадвараараа дэлхийн тавцанд ажиллаж боломж бүрэн байгаа. -Тийм шүү. Залуус хорь нэлээн гараад ирэхээрээ миний гадаадад сурах өнгөрлөө гэдэг. Гадны сургуулиудын магистрын түвшинд суралцагчдын дундаж насыг хараад байхад гучаас дандаа дээш байдаг юм билээ? -Бид нар нэгэнт дэлхийтэй хөл нийлүүлээд явъя л гэж байгаа бол гадаад орчинд юу болж байгааг маш сайн мэдэж байх хэрэгтэй. Дөнгөж 30 гарчихаад миний сурах өнгөрсөн гэж бодож байгаа бол тэр хүн үлдсэн амьдралаа баллаж байгаатай ижил. Дээрээс нь манайхан амбиц гэдгийг муу тал руу нь ойлгоод байдаг. Амбиц гэдэг бол мөрөөдөлтэй, түүндээ хүрэхийн тулд явж байгаа хүнийг хэлдэг. Хүн дотроо ямар нэгэн байдлаар заавал амбицтай байх хэрэгтэй. Амбиц нь хүүхэд гаргаад, гэр бүлтэй болоод арилчихдаг зүйл биш. Гуч гаран нас бол АНУ, Их Британид дөнгөж эхэлж буй нас. Манайд бол дундаж нас болчихоод байна. -Англи хэл сурах, мэргэжлийнхээ ажлыг хийхээс гадна өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ? -Арван жилээсээ хойш хичээлд нэлээн сонирхолтой байсан. Сүүлийн үед хэлэлцээ хийх талаар янз бүрийн номнууд их уншдаг болсон. Мөн эмэгтэйчүүдийн оролцоог нийгэмд нэмэгдүүлэх чиглэлийг хобби байдлаар судалдаг. Бас дугуй унах дуртай. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр янз бүрийн сайтууд уншиж, шинэ технологи, шинэ программыг туршиж үздэг. -Мэдээллийг олж авах арга барилын чинь тухай асуумаар санагдаж байна. Интернэт гэдэг баялаг ертөнцөөс залуус зөв мэдээллийг олж авах чадвар дутмаг байгаа нь анзаарагддаг? -Би ч тийм л байсан. Хаанаас ямар мэдээлэл авахаа мэдэхгүй, хэрэггүй юманд цаг их зарцуулдаг байв. Юун түрүүнд өөртөө ямар зүйл чухал байгааг мэдэх хэрэгтэй. Тэр чиглэлээр сайн вэбсайтууд байдаг. Ерөнхийдөө интернэт цаг, минут секундээр хөгжиж байгаа. Бид түүнийг гүйцэх хэцүү ч юу хүсэж байгаагаа мэдсэн хүн хэрэгцээтэй мэдээллээ олж авч чадна. Мөн ажлын хувьд хяналт, шинжилгээ, үнэлгээний чиглэлийн мэргэжилтнүүдтэй Linked in-ээр холбогддог. Зөвхөн салбарынхаа мэдээллүүдийг сошиал нэтворкоос авах боломжууд ч бас байдаг. -Хичээл зүтгэлийг та юу гэж боддог вэ. Төрөлхийн үү эсвэл..? -Миний бодож байгаагаар хичээл зүтгэл ээж, аав, гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой юм шиг санагддаг. Гэр бүлийнхэн маань намайг хичээлээ хий гэж шахдаггүй байсан. Гол нь ээж, аавыгаа харж өсөхдөө нэг юмыг хийвэл чанартай хийхийг сурсан. Хоёрдугаарт өөрөө хүсч байгаа бол ямар нэг байдлаар хичээл зүтгэл гаргахгүй бол хэзээ ч үр дүн нь ирэхгүй гэдгийг сайн ойлгох ёстой.   Ярилцлагын зочин: Б.Болор-Эрдэнэ @bolorerdene1024 Ярилцсан: Б.Бямбасүрэн @byambasuren_b  

Орчуулах »
error: Content is protected !!