Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8000-8500, хонины цул мах 8500 төгрөг, үхрийн ястай мах 10500 төгрөг, үхрийн цул мах 11000-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 6800 төгрөгийн үнэтэй байна. Харин бөөний үнийн хувьд хонины мах 6700-7000, үхрийн мах 7500-8500, адууны мах 6500-7000, ямааны мах 5000-5200 төгрөгийн үнэтэй байна.
Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны үнэ 500 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 500-1000 төгрөгөөр, ямааны махны үнэ 1000 төгрөгөөр тус тус буурсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Түүнчлэн махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 100 төгрөгөөр, үхрийн махны доод үнэ 500 төгрөгөөр, ямааны махны дээд үнэ 300 төгрөгөөр тус тус буурсан байх аж.
Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 5.8 тонноор буурч 75.2 тонн нийлүүлэгджээ.
Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт
№ | Бүтээгдэхүүний нэр | 25–ны өдрийн 07:30 цагийн байдлаар | ||
Жижиглэнгийн үнэ | Бөөний үнэ | |||
Нийлүүлэлт | 75.2 тн | |||
1 | Хонины мах | ястай | 8000-8500 | 6700-7000 |
цул | 8500 | |||
Үхрийн мах | ястай | 10500 | 7500-8500 | |
цул | 11000-12500 | |||
Адууны мах, ястай | 8500 | 6500-7000 | ||
Ямааны мах, ястай | 6800 | 5000-5200 |
2020.12.25–ны өдрийн 7:30 цагийн байдлаар