ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.25-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 8863 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод илэрсэн бөгөөд Баянзүрх дүүргийн голомтоос үүсэлтэй халдвар байна.
Ингээд Баянзүрх дүүргийн эмнэлгээс гарсан халдварын дэгдэлтийн тоо 142, Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт халдварын тоо 285 боллоо.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.