Нийслэлээс бусад газарт халдвар нэмж бүртгэгдээгүй

2020-12-24
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.24-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.  Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11800 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс коронавирус илэрлээ. Үүнд нэг нь 2020.12.21-нд Токио Улаанбаатарын нислэгээр ирсэн хүн, нөгөө тав нь Баянзүрх дүүргийн голомтоос үүсэлтэй халдвар байна.

Ингээд Баянзүрх дүүргийн эмнэлгээс гарсан халдварын дэгдэлтийн тоо 136, Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт халдварын тоо 279 боллоо.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Шинээр бүртгэгдсэн халдвар
Нийслэлийн халдварын тоо 279
Улсын хэмжээнд дотоодын халдвар 605
Өвчлөлийн байдал
Орчуулах »