Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шилдэг албан хаагчид хөдөлмөр, бүтээлээ төрдөө үнэлүүлж энгэрээ мялаалаа. Тодруулбал, Байгаль орчны салбарт насаараа хөдөлмөрлөн гавъяаныхаа амралтад гарсан ахмад настан Шагдарын Санжпэрлээ Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.
Мөн Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Цэрэндоржийн Батбаярын төр, нийгмийн байгууллагад 30 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр бүтээлийг нь үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ын одонгоор шагнаж, урамшууллаа.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжилтнээс ажлын гараагаа эхлэн тасралтгүй 24 жил ажилласан ахлах мэргэжилтэн Гомбын Бадамдуламыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ын одонгоор шагналаа.