Сүүлийн 1 хоногт 57 хүнээс халдвар илэрлээ

2020-12-23
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.23-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 4134 хүнд шинжилгээ хийхэд 57 хүнээс коронавирус илэрлээ. Үүнд Баянзүрх дүүргийн эмнэлгийн 55 тохиолдол байна.

Тэдний 43 нь өвчтөн, есөн сахиур, гэр бүлийн хоёр, захиргаа аж ахуйн ажилтан нэг, мөн энэ сарын 14-нд эмнэлгээс гарсан нэг хүн тус тус байна. Ингээд Баянзүрх дүүргийн эмнэлгээс гарсан халдварын дэгдэлтийн тоо 131, Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт халдварын тоо 274 боллоо.

Шинээр нэмэгдсэн 57 тохиолдлын нэг нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан бол өөр нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдлээ.

Харин Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна. Өнгөрөгч хоногт Цэргийн төв эмнэлгээс 82 хүн эдгэрч Яармагийн 300 ортой эмнэлэг рүү ажиглалт тандалтад шилжжээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын тоо
Дотоодын халдвар улсын хэмжээнд 600
Өвчлөлийн байдал
Нийслэлийн дүүргүүд
Орчуулах »
error: Content is protected !!