Хатуу хөл хорионд Консулын газар хэрхэн ажиллах вэ

Улаанбаатар хот гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараахь байдлаар үзүүлэх гэнэ.

Тухайлбал, хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгохдоо банк, санхүүгийн байгууллага, шүүхтэй холбоотой эрх олгосон итгэмжлэлийг зөвхөн олгох бөгөөд ингэхдээ ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчлэх юм байна.

Тиймээс итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч улс, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгасны дараа холбогдоорой.

Харин апостиль гэрчилгээг өмнө мэдүүлсэн болон гадаадын улс орнууд руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд гэрчилгээ олгоно. Тиймээс мөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилэх аж. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.

Харин бусад асуудлаар 51-262088 дугаарын утсаар, мөн ГХЯ-ны Консулын газрын [email protected] цахим шуудангаар хандах боломжтой гэж ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРААС мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!