ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.22-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Үүнд эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, өвчтөн 4, гэр бүлийн хавьтал 5 хүнээс илэрлээ. Тус дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдварын тоо 75 боллоо. Энэ нь шинэ голомт болж байна.
Харин Сэлэнгэ /216/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорнрговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.