“Монгол хүүхэд-Монгол соёл” цахим тоглолт болно

2020-12-22
1 min read

Соёлын сайд С.Чулуун ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Ринчинович Базархандаевийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд 2021 онд болох Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн баярт төлөвлөж буй ажлыг өргөнөөр зохион байгуулах талаар санал солилцов. Үүнд, хоёр орны нутаг дэвсгэрт ойн баярын хүрээнд зохиох үйл ажиллагаанд урлаг, соёлын мэргэжилтнүүдийг идэвхтэй оролцуулах юм.

Түүнчлэн 2020 оны 12 дугаар сард болох “Монгол хүүхэд-Монгол соёл” цахим тоглолтын үйл ажиллагаанд хамтран ажиллах, ОХУ-д соёл, урлагийн салбарт мэргэжилтэн бэлтгэх квотыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллах, 2021 онд “Загасан нүд” олон улсын наадмыг Монгол Улсад зохион байгуулах, орос хэлний тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Орчуулах »
error: Content is protected !!