“Pfizer/BioNTech” болон “Moderna” компанийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциндыг АНУ сонгон нийт хүн амаа дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Энэхүү вакциныг аюулгүй гэдгийг батлан харуулахын тулд АНУ-ын дэд Ерөнхийлөгч өнгөрөгч баасан гарагт хэвлэлүүдийн камерын өмнө хийлгэж бүх америкчуудад харуулсан.
Тэгвэл тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден өчигдөр (2020.12.21) Делавар мужийн эмнэлэгт вакцин хийлгэжээ. Энэхүү үйл явдлыг телевизээр шууд дамжуулсан байна. Тэрбээр, Трампын засаг захиргаа хүн амыг дархлаажуулах ажлыг амжилттай эхлүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гавьяатай хэмээн онцолжээ.
Жо Байдены дэд Ерөнхийлөгчөөр ажиллах Камала Харрис долоо хоногийн дараа мөн л камерын өмнө вакцин хийлгэхээр төлөвлөсөн байна.