Хөл хорионы үед Богдхан ууланд гарах иргэдийн тоо буурахгүй байна

2020-12-22
1 min read

Монгол Улсын Засгийн газар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг чангаруулж 2021 оны 1-р сарын 6-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд аялал зугаалга, амралт, жуулчны баазын үйл ажиллагааны хязгаарлалт хэвээр үргэлжилж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын байгууллагатай хамтран иргэдэд зөвлөмж өгч, хөдөлгөөн хязгаарлалтыг зохицуулан ажиллаж байна.

Image may contain: one or more people, people standing, tree, outdoor and nature
Image may contain: outdoor

Тус хамгаалалтын захиргаа 12 сарын 20, 21-ний өдрүүдэд 4 хэсэг  хяналт шалгалт хийж ажиллалаа. Энэ үеэр уулын хойд хэсгээс 14 иргэн, 2 автомашин, урд хэсэгт 2 отог, 18 хүн, 3 автомашиныг буулган ажилласан. Түүнчлэн хуучин отогуудын үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэж уулнаас буулгасан юм. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа боловч Богдхан ууланд гарах иргэдийн тоо буурахгүй байгааг албаны хүмүүс онцолж байна. Нийслэл хотын иргэд хөл хорионы үед ууланд аялах, шөнийн цагаар явганаар ууланд гарч самар, боргоцой түүх тохиолдлууд цөөнгүй гарч байгааг хэлсэн юм.

Орчуулах »
error: Content is protected !!