БЗД-т нэмэлт автобус явуулахаар санал боловсруулжээ

2020-12-22
1 min read

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт коронавируст халдвар нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор  нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн онцгой  комиссоос өгчээ. Үүнд  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр дайран  өнгөрч үйлчилгээнд ажилладаг автобуснуудын ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх, тэдгээрт ажиллаж буй жолооч нарын халдвар хамгаалалтын  дэглэм мөрдүүлэх, эдгээр үйлчилгээ үзүүлж буй жолооч нарыг ажилчдын тусгай автобусаар тээвэрлэх үүрэг өгчээ. 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага, 45 чиглэлд ажлын өдөр 474 автобусүйлчилгээнд явж байна. Харин  амралтын өдрүүдэд 351 автобус  нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  хөдөлгөөнт болон суурин байршилд дөрвөн байршилд хяналт, шалгалтыг хийж байна.

Мөн Баянзүрх дүүргийн гурван байршилд судалгаа хийж, ачаалал ихтэй чиглэлүүдэд ажлын өдрийн гаралтын тоог нэмэгдүүлэхээр санал боловсруулсан байна.

Өнөөдрийн 06:00-11:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 чиглэлд 924 тээврийн хэрэгслээр нийт 71230 хүн зорчжээ. Нийтийн тээрийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад халдвар хамгааллын дэглэмийг өдөр бүр мөрдүүлэн  ажиллаж байгаа талаар мэдээллээ. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Орчуулах »
error: Content is protected !!