Аав нь группээ сунгуулахын тулд Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Гарахдаа эмнэлгээс короновирусын халдвар тээн гарснаар гэр бүл, үр хүүхдүүд нь бүгд өвчилсөн гэх мэдээллийг өгч байна.

 Аавыг нь тус дүүргийн эмнэлэгт хэвтэж байх үед нэг ч удаа ковидын шинжилгээ аваагүйгээс ийнхүү эрүүл саруул байсан гэр бүлийн бусад гишүүдийг хамгаалж чадалгүй, халдварт өртөх эрсдэл үүсгэсэн хэмээн бүсгүй ярьж байгаа. Цэргийн төв эмнэлэгт энэ гэр бүлийг хэвтүүлсэн байгаа ч одоо хэр нь эмч орж ирж үзээгүй, эмнэлгийн өрөө маш хүйтэн, хоол цайгүй, уух эм тангүй даарч тав тухгүй байгаа гэнэ. 

Мэдээлэл өгч буй бүсгүй хоёр нялх хүүхэдтэй, хүүхдүүдтэйгээ хамт эмнэлэгт хэвтжээ.

Түүний биед илэрч буй эмнэлзүйн шинж нь толгой маш их өвддөг, хоолой сэрвэгнэж, хуурай ханиалгах тул шингэн, халуун зүйл уухыг хүсч байгаа ч аяга халуун ус уух ч боломжгүй байгааг хэлж байна.

Орчуулах »
error: Content is protected !!